СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-30

ЕАБХАБ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав. 

Талууд Монгол Улс, ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ЕАБХАБ  дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлэв. Хатагтай Хельга Шмид нь Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож байна.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элссэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.