Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын Иргэний нисэхийн үндэсний төв хэмээх шинэ нэгж бий болгон ажиллаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. 2019 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Зам, тээврийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийг байгуулсан бөгөөд эл нэгж нь хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, агаарын навигац болон нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт болон агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангасан, дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн, эдийн засгийн үр ашигтай агаарын навигац, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэхэд оршино хэмээн тус төвийнхөн зорилгоо тодорхойлсон байдаг. ИНЕГ-ын даргын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулж, агаарын тээврийн компаниуд, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон иргэдэд үйлчилдэг юм. Энэ байгууллагын 2022 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлангаа өнгөрсөн гуравдугаар сард хүргүүлжээ. Энэ тайлангаас үзэхэд Н.Батсайхан даргатай ИНҮТ гэх байгууллага багагүй хэмжээний алдагдалтай ажиллаж буй бололтой. Тоймлон зарим дүгнэлтийг уншигчдадаа хүргэе.
ИНЕГ-ын өнөөгийн дарга ажилгүй байсан хугацааны мөнгөө авч чадсан уу
ИНҮТ-д хийсэн аудитын тайлангаар тус байгууллагадхүний нөөцийн тогтворгүй байдал бий болсон байж. 2016-2021 онд ИНЕГ, түүний харьяалах бүтэц болох ИНҮТ-өөс ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн 37 хүн шүүхэд гомдол гаргаж 823.3 сая төгрөггаргуулахаар болжээ. 2022 онд мөн ийм байдлаар 25 иргэн шүүхэд хандаж, ажилгүй байх хугацааны цалин 327.8 саяыг ИНҮТ-өөс нөхөн авахаар шийдвэргаргуулсан гэнэ. Ийнхүү 62 хүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэрийг шүүх гаргасан ч ИНЕГ, ИНҮТ-ийнхөн ердөө зургаахан хүнд 215.4 сая төгрөг нөхөн олгосон байх юм. Хүмүүсийг ажлаас халах шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнуудад ИНЕГ-ын харьяа албадаас нь хандан 259 сая төгрөг төлүүлэх шаардлага хүргүүлсэн ч 8.9 саяыг л барагдуулсан нь дарга “сэтэр” зүүж байсан эрхмүүд хуулийг үл ойшоож буйн илрэл гэлтэй.
2016-2021 онд ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандсан 37 хүний дотор өнөөгийн ИНЕГ-ын даргаар ажиллаж буй Ч.Мөнхтуяа ч багтаж байгаа юм. Тэрбээр 2015 оноос ИНЕГ-ын Агаарынтээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтынажиллагааны газрын даргаар ажиллаж байж. “2016 онд Л.Бямбасүрэнгийн хууль бус тушаалаар ажлаасаа халагдсан тул буцааж ажилдаа томилуулж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1-3 дугаар сарын дундаж цалингийн нөхөн олговорт 8.5 сая, 2016 оны үр дүнгээр олгосон урамшуулал 500 000 болон нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ИНЕГ-т даалгаж өгнө үү” гэж Хан-Уулд үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан аж. Анхан шатны шүүх тэдний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, ИНЕГ-ын өнөөгийн дарга Ч.Мөнхтуяад 53.3 сая төгрөг гаргуулж олгохыг ИНЕГ-т даалгаж байсан юм. Харин ИНЕГ, ЗТХЯ-ныхан болохоор “Ч.Мөнхтуяа ажлаас халагдаад удалгүй тус яаманд ахлах мэргэжилтнээр ажиллах болсон. Шүүхээр 53 сая төгрөг нэхэмжилж авсан болёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл” хэмээцгээж байсан. Юутай ч Ч.Мөнхтуяа ийнхүү шүүхээр маргалдаж байххоорондоо ЗТХЯ-нд ажиллаад зогсохгүй ИНЕГ-тайгаа 2019 оны тавдугаар сарын 31-нд 47/19 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд ИНЕГ-ын зардлаар нисэхийн салбарт шаардлагагүй мэргэжлээр АНУ-д сурч байгаа Б.Золбоо гэдэг хүүхдийнхээ төлбөрт нөхөж олгох 2386 ам.долларыг Ч.Мөнхтуяа авахаар тохиролцсон байх юм. Манай сонин 2023 оны тавдугаар сарын 24-ний №101 (7660) дугаартаа “Ашигсонирхлын зөрчил ихтэй ИНЕГ-ын даргыг “шүүрдье” гарчигтай нийтлэлээрээ хүүхэд нь ИНЕГ-аас 195.7 саятөгрөг гаргуулан иргэний нисэхийн салбарт шаардлагагүй мэргэжлээр суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй талаар нь уншигчдадаа хүргэж байсан билээ.
Шинэ нисэх буудлын зээл 2025 оноос улсын төсөвт хүндрэл учруулах эрсдэлтэй
Японы Засгийн газрын зээлээр Төв аймгийн нутаг дахь Хөшгийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх буудал барьж, ашиглалтад оруулсан билээ. Тус нисэх буудлын менежментийг 2019 онд “Нью Улаанбаатаринтернэйшнл эйрпорт” ХХК-д концессын гэрээгээр шилжүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 382 дугаар тогтоолоор 1.2 их наяд төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг ИНЕГ-ын балансад бүртгүүлжээ. Ингэснээр ИНҮТ-ийн орлогоос дээрх хэмжээний хөрөнгөд ногдох 21.3 тэрбум төгрөгийн үлхөдлөх хөрөнгийн татварыг төлж барагдуулсан аж. Энэ нь хууль, холбогдох журамтай нийцэхгүйгээс ИНҮТ алдагдалтай ажилласан гэж харагдахаар буй юм. Тодруулбал, Үндэсний хөгжлийн газар, ЗТХЯ-ныИргэний агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа багтсан, өнөөгийн ИНЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяа тэргүүтэй хүмүүс ТУЗ-д нь байдаг “НьюУлаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн хооронд концессын гэрээ байгуулсан билээ. Уг байгуулсан гэрээндээ “Концесс эзэмшигч нь хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэгтэй” гэж заасан атлаа ИНҮТ-өөс үл хөдлөх хөрөнгийн татвараа төлүүлсэн нь хууль тогтоомж, гэрээний заалттай нийцэхгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй төрийн 100 хувийн өмчийн хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “НьюУлаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 49 хувийг Засгийн газрын эрх бүхий этгээд эзэмшдэг атал жилийнэцсийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийнэтгээдийг концессын гэрээг үндэслэн эл компанийн ТУЗ-ийнхөн сонгон шалгаруулдаг явдал ч хуульд нийцэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Төрийн болонорон нутгийн өмчийн тухай хуулийн “Төрийн болонорон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн хоёрдугаар сарын15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийлгэнэ”, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аудитын дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор тайлангаа аудитын дүгнэлтийн хамт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэх заалтыг зөрчсөн үйлдэл болж. Энэ компанийн ТУЗ-д ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд, дээрх Ч.Мөнхтуяа нар багтсан байдаг. Эл албан тушаалтнууд ажлаа хуулийн дагуу хийж чадаж буй, эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2022 оны аудитын тайланд “Төрийн зүгээс өөрийн хөрөнгийн ашиглалт, үр дүнд хэрэгжүүлэх хяналтыг сулруулж байна” гэж дүгнэснийг үзвэл тэдний ажил хангалтгүй мэт.
Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай 2015 онд хийсэн гэрээний дагуу тус нисэх буудал барих зээлийн эргэн төлөлт 2025 оноос эхэлж, 2054 онд дуусах төлөвлөгөөтэй. Гэтэл зээл төлөх эх үүсвэрийг нисэх буудлын үйл ажиллагааны ашиг орлогоос төлөх зохицуулалтыг менежментийн гэрээнд тусгаагүй, өмчлөгч, ашиглагч аль аль тал нь үүрэг хүлээгээгүй учраас 2025 оноос улсын төсвийн орлогоос зээлийг нь төлж төсөвт ачаалал, хүндрэл учрах эрсдэлтэй байгаа аж. Тиймээс Үндэсний аудитын газраас концессын гэрээнд өөрчлөлт оруулж, төсөвт учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгсөн байна.
Эдгээрээс гадна “Нью Улаанбаатар интернэйшнлэйрпорт” ХХК-ийн ашиглаж буй үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг концессын гэрээнд зааснаар Эдийн засгийн хөгжлийн яаманд төлөх ёстой болсон нь хөрөнгө өмчлөгч ИНЕГ өндөр алдагдал хүлээх эрсдэлтэйг ч аудитын дүгнэлтэд тодорхой тусгажээ. Түүнчлэн шинэ нисэх буудлын хөрөнгийг ИНЕГ-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байтал Газрын тусгайүйлчилгээ, шатахуун хангалтын алба нь сар бүр “НьюУлаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-д 17.5, жилд 210.2 сая төгрөг түрээсийн төлбөрт төлж байгаа юм. Төрийн өмчит байгууллага өөрийнхөө өмчийг ашигласны төлөө концессын гэрээ эзэмшигчид төлбөр төлж буй нь хачирхалтай. Энэ мэт асуудлыг ИНЕГ-ындарга, дээрх компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Мөнхтуяа шийдвэрлэхгүй байгааг хэрхэн ойлгох вэ.
Авиа компаниуд төлбөрөө төлөөгүй зэргээс 8.7 тэрбумын авлага үүсжээ
ИНҮТ 8.7 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж. Үүний1.1 тэрбум гаруй нь МИАТ, 1.8 тэрбум нь“Аэромонголиа”, 4.2 тэрбум нь “Хүннү-Эйр” компанитай холбоотой юм байна. МАК компанийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын эзэмшлийн “Хүннү-Эйр” компанихамгийн их төлбөртэй, түүнийгээ “луу унжиж” байгаа бол, түүний дараа “Моннис” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Аэромонголиа”-гийнхан шил дарж байна. Газрын үйлчилгээ, холбоо навигац, аэродромын үйл ажиллагааны төлбөрт тогтсон тарифаар мөнгө өгөх ёстой атал төлөөгүйгээс ийм авлага үүссэн аж. Дээр дурдсан авиа компаниуд төлбөрөө төлөхгүй байгаагаас агаарын навигацын болон нисэх буудлуудын үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах санхүүгийн эх үүсвэр бүрдэхэд сөргөөр нөлөөлж байнагэж аудитын байгууллага дүгнэв.
Төрийн өмчит МИАТ компани ИНЕГ-т төлөх төлбөртэй холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн юм билээ. Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны 370 дугаар тогтоолоор МИАТ ТӨХК-ийн агаарын навигац, хөөрөлт, карго, хүзүүвч болон бусад үйлчилгээний нийт 9.2 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрийг 2021 оны эцэст чөлөөлсөн аж. Гэвч тухайн үеийн ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхнасан Засгийн газрын тогтоолыг цаг тухайд нь хэрэгжүүлээгүй гэнэ. Энэ талаар ҮАГ-ын аудитынтайланд “ИНЕГ-ын дарга хууль тогтоомж болон холбогдох бусад дүрэм, журмаар олгосон эрхийн хүрээнд тушаал гаргана” гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газрын тогтоолыг тухай бүрт нь шийдвэрлээгүй, түүнийг дагасан шийдвэрийг нөхөн гаргахгүй байх, өндөр дүнтэй ажил, гүйлгээг эрх бүхийэтгээдийн дүгнэлт гарсны дараа данс бүртгэлд тусгажбайх”-ыг зөвлөжээ. Засгийн газраас ийнхүү МИАТ-ийн төлбөрийг хөнгөлсний дараа 2022 онд 1.1 тэрбумын авлага үүссэн бололтой гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюун-Эрдэнэ ерөнхий сайд 5Ш, Шинэ сэргэлтийн бодлого гээд зөндөө сайхан бодлого гаргах юм. Даанч яамны сайдаасаа эхлээд дандаа хулгайч, луйварчин, авилгач, хахуульчид байгаа болохоор Иргэний нисэх, Агаарын тээврийн салбар өөдлөхөө байлаа. Амарбаясгаланг хахуульдаж ИНЕГ-ын дарга болсон С.Мөнхнасанг Ардчилсан намын авилгачин авгайгаар сольж нисэхийг улам доройдуулж байна. Мөнхтуяа ИНЕГ-ын дарга болонгуутаа Төрөөс гаргасан хэмнэлтийн хууль болон Засгийн газрын тогтоолд "салаавч" өгөн байрны хөнгөлөлтийн 20,0 сая төгрөгийг 45,0 сая төгрөг болгон нисэхэд байгаа хамаатан садангууддаа тараахаас гадна хахуулийн хувиа ихэсгэсэн журмыг гаргажээ. Ардчилсан намын Г.Нямдаваатай нийлж ИНЕГ-ын гадаад сургалтын зардлыг хахуулиар өгдөг байсан "хулгайч зангаа" тавилгүй одоо байрны мөнгөнөөс ахиухан зооглохоор шийджээ. Мөнхтуяад зөвлөхөд шунал ихэдвэл шулам болдгийн үлгэрээр чавганцаараа үлдсэн нь дээр шүү.