СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-30

Арав орчим улс орны 200 гаруй хөрөнгө оруулагч Дарханд хоёр дахь өдөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Дархан хотод “Тогтвортой, ногоон санхүүжилт” хөрөнгө оруулалтын форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Орон нутгийн хөгжлийн төлөө, орон нутаг уруу чиглэсэн хөрөнгө оруулалт дуудахын тулд ийнхүү 2, 3 хоног гадны хөрөнгө оруулагчдыг цуглаан чуулж байсан тохиолдол тийм ч их биш байх.

Тодорхой нэг төслийн хүрээнд ганц хоёр орны хөрөнгө оруулагчид ирж байсныг эс тооцвол нэг дор 10 орчим улс орны 200 гаруй төлөөлөгчид нэг аймагт олон хоног чуулж, туршлага солилцож, хөрөнгө оруулалтын санал солилцож байсныг санахгүй юм. Тэгвэл өнөөдөр яагаад ийн саатаад байгаа шалтгаан нь засгийн газрын бодлоготой шууд холбоотой.

Зорилго нь тодорхой, бодлого нь тогтвортой, Шийдэл нь эко байх зарчим барьж байгаа нь техник технологи нь үсрэнгүй хөгжсөн улс орны хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцэж байна.

Словани, Бельги, Румин, Грек, Чех, Япон, Солонгос гээд олон улсын хөрөнгө оруулагчид оролцож байна.

Дархан-Уул нь Монгол улсын газар тариалангийн төв бүсэд оршдог. Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан бүтээгдэхүүн голлодог. Газар тариалангийн аж ахуйн нэгжүүд нь шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж, хамтран ажилладгаараа бусад аймгуудаас давуу талтай. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 90 хувь, гурил гурилан бүтээгдэхүүний 70 хувь гаруй хувь, төмс хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангадаг.

Ийм ч учраас хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус форум нэг салбар хуралдаан “Монгол улсын тогтвортой хүнсний тогтолцоо” сэдвийн хүрээнд болж Монгол орны хүнсний хангамжийг нэмэгдүүлэх тариалангийн шинжлэх ухааны боломж, Ухаалаг зоорь, Дөрвөн улирлын ухаалаг хүлэмжийн гарааны бизнест хөрөнгө оруулах боломж, Бүс нутгийн хүнсний хангамжийн асуудлыг хөндлөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.