СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банк “Мөрөөдлөө хадгалъя-2023” аян эхэллээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Төрийн банк 2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын хүрээнд харилцагчдадаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн.

Мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны гуравдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяныг Төрийн банк дахин зарлалаа. Тус аян нь 2023 оны 7 дугаар сарын 01-нээс ирэх 9 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжүүдэд хандан аянд оролцох боломжтой юм.

Төрийн банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх вальютын орлого/ тутамд 1 сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох аж.

“Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд оролцсоноор ТАВАН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой юм байна. Аяны буюу 9 дүгээр сарын 30-ныг дуустал 3 сарын турш нийт 15 урамшууллын эздийг Төрийн банкны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин супер шагналын эздийг 2023 оны 10-р сарын эхний долоо хоногт тодруулах тул, харилцагч та Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд нэгдэж, өөртөө, гэр бүлдээ, бяцхан үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгээрэй.

Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.