Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын шигшээ тэмцээн Баянхонгор аймагт арван өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө.
Зуны VII их наадамд 21 аймаг, 9 дүүргийн 43 мянган өсвөрийн тамирчдаас шалгарсан шилдэг 5000 гаруй тамирчид спортын 23 төрөлд өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл нийт 72 медаль авч, медалийн чанар, тоогоор бүх аймаг дүүргүүдээ ТЭРГҮҮЛЭН, улсдаа аваргаллаа.
Тодруулбал даамын төрөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн баг тамирчид багаараа ТЭРГҮҮЛЖ, ОУ-ын хэмжээний мастер, Орчлон сургуулийн сурагч Э.Эрхэс усан сэлэлтийн ганцаарчилсан төрлөөс 12, багийн төрлөөс 1 нийт 13 АЛТАН медаль тус тус хүртсэн бол Монголын дугуйнхолбооны хамгийн залуу спортын мастер, 18-р сургуулийн сурагч Э.Сайханбилэг хөвгүүдийн кроссангилалаас АЛТАН медаль, марафон төрлөөс МӨНГӨН медаль тус тус хүртлээ.
Мөн 7 дугаар сургуулийн сурагч А.Амина Боксын 46 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж АЛТАН медаль хүртэж, бахдам амжилт үзүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.