СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-29

Засгийн газраас “Хөтөл цемент шохой үйлдвэр” ТӨХК-ийг өргөтгөх, шинэчлэх ажилд бодлогын дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газар “Хөтөл цемент шохойн үйлдвэр”-ийг одоогоос 15 сарын төрд буцаан авах шийдвэр гаргасан. Тус үйлдвэр 154 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байсан бол өнөөдөр 14 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.

“Хөтөл цемент шохой” үйлдвэрийн хүчин чадлаа 1 сая тонн болгон нэмэгдүүлэхийн тулд уурхайн олборлолтын зардлыг бууруулахад анхаарч эхэлжээ. Тус үйлдвэрийг төр буцааж авснаар хямд үнээр дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангана гэх хүлээлт байсан ч үнийг бууруулахын тулд зардлаа бууруулах шаардлага үүссэн байна. Ингэхийн тулд чулуунцрын үйлдвэрийн нэг шугам нэмж барих шаардлагатай. Засгийн газраас Хөтөл цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, цаашид Эрдэнэт, Дархан, Хөтөл үйлдвэрийг аж үйлдвэрийн класстер байдлаар хөгжүүлэх боломжтой. 

“Хөтөл цемент шохойн үйлдвэр” шохойн үйлдвэрийн урьдчилсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлын тооцоог гаргаж, судалгааны тайланг боловсруулж дуусжээ. Мөн үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах эх үүсвэр буюу шохойн ордын нөөцөө 18 жилээр өсгөсөн байна. Түүнчлэн  ажилчдын дундаж цалин 1.25 сая төгрөг байсныг 2.7 сая төгрөг болгож, нэмэгдүүлжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.