УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Тэрбээр өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Түүнийг 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон юм.
Үргэлжлүүлэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.