СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд асан Л.Гансүх, ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүү нарын хэргийг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүү болон түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ.

Ц.Ганхүүгийн гэр, албан өрөө, хамаарал бүхий хүмүүсийнх нь оффист 2021 оны наймдугаар сард нэгжлэг хийж, удалгүй Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ.

“Нүүрс хөтөлбөрийн” гэх хэрэгт ял шийтгүүлсэн Л.Гансүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяагийн үүсгэн байгуулсан, 2017 оноос хүү Г.Батболд нь гүйцэтгэх захирлаар ажиллах болсон “Инэл” болон “Твин хаус” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг, . Ц.Ганхүүгийн хамаарал бүхий хүмүүсийн “Инэл”, “Твин хаус” ХХК-ийнхан дархан цаазат бүсэд авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хотхон, хороолол барьчихаад буй билээ.

Тодруулбал, эл хоёр аж ахуйн нэгж Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж ашиглалтад оруулаад удаж байгаа юм.

Уг нь тэдэнд холбогдох хэрэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн ч зарим нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд буцаасан аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амина
1 жилийн өмнө
124.158.65.131

ЕС асан Алтанхуягийн ахлах зөвлөх, сайд асан засрашгүй хулгайч Л.Гансүх. Алтанхуягийнхаа өмнөөс л шоронд ороод гарсан даа.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.97

Шүүх прокурор бараг бүгд авилгагчид болсон өнөө үед иймэрхүү хулгай луйвар шийдэгдэхгүй гэдэг нь Хөгжлийн банкны энэ жүжүгнээс харагадаж байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.