Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй холбоотой гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд:
-Сүүлийн жилүүдэд урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоосон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлж байгаа иргэдийг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан сүрдүүлдэг дарамталдаг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүд цагдаагийн байгууллагад шалгагдсан.
Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэж, ААН, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, ААН-үүдийн удирдлага, гэр бүл, ойр дотнынхныг нь шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх зэргээр мөнгө олж, амьдралын эх үүсвэрээ болгодог гэмт хэргүүд шалгагдсан. Тухайн гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллагаас тусгайлсан чиг үүрэг бүхий хэлтэс болон бусад цагдаагийн нутаг дэвсгэр хариуцсан байгууллагуудтай хамтран үе шаттай арга хэмжээнүүд явуулж ажилладаг.
Сүүлийн гурван жилийн тоо баримтыг дурдвал 2021 онд гурван бүлгийн зургаан этгээдэд хариуцлага тооцсон. 2022 онд зургаан бүлгийн 12 этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
2023 оны эхний зургаан сарын байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 23 бүлгийн 42 этгээдийн хууль бус үйлдлийг шалгаж, 11 бүлгийн 27 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эдгээр гэмт хэргийг шуурхай илрүүлэх,эрчимчүүлэх шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч нар орж ажиллаж байна. Одоогийн байдлаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 20 этгээдийг цагдан хорьсон.
Цагдаагийн байгууллагаас хяналт тавьж байгаа этгээдүүдийн зүгээс нийгэмд айдас түгшүүр төрүүлж, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэмт бүлэг одоогоор байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар