2023 оны зургаадугаар сарын 25-нд Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 тулгуур унаж, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчгүй болсон.
Унасан тулгууруудыг сэргээн засварлах ажлыг өнөөдөр дуусгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна" хэмээн Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.
Гэмтлийг сэргээн засварлахаар "ЦДҮС" ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллаж, өчигдрийн байдлаар 19 тулгуурыг босгож, ажлын явц 90%-тай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.