СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн 19 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар Улаанбаатарт чуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулна. Энэ уулзалт нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тодруулбал, нийт бүс нутгийг хамарсан 10 улс, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одил Рено-Бассо, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок-Көүк-Хамилтон зэрэг төлөөлөгчид оролцохоо илэрхийлээд байна.

Жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлж буй улсын хувьд Монгол Улсын бодлого байр суурийг сурталчлан таниулах, Гадаад хэргийн эмэгтэй сайдын хувиар феминист чиг баримжаатай гадаад бодлогыг урагшлуулах юм.

Уулзалтаар Гадаад хэргийн эмэгтэй сайд нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Хүнсний аюулгүй байдлыг хангах, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.