“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэн буцаажээ.
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлээд байсан. Тэгвэл прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.