СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: 8 мянган га газар сүйтгэгдэж 1.1 их наяд төгрөгийн хохиролыг барагдуулах ажилд хуульч, сэтгүүлчид нэгдэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуульч, сэтгүүлчид хамтран Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээг байгуулжээ.

Тус байгууллага нь уул уурхайн байгууллагуудаас нөхөн сэргээлт хийхийг шаардахаас гадна Засгийн газраас мөрийн хөтөлбөрийн амлалтын хэрэгжилтийг шаардаж ажиллана гэлээ. 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар нөөц сангаасаа хөрөнгө гаргаж судалгаа хийлгүүлсэн байдаг. Ингээд 2011 онд 245 алтны шороон орд нь 8 мянган га газар эвдэгдэн сүйтгэгдэж 1.1 их наяд төгрөгийн хохирол төлбөр гарсан гэх дүгнэлт гарсан. Энэ асуудал 12 жилийн хугацаанд яригдаж байгаа.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 8 мянган га-г нөхөн сэргээнэ гэсэн ч хийсэн ажлууд нь тодорхой бус байгаа учраас Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээнээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллана. Засгийн газраас энэхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардана гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.