СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монголын төмөр зам” болон “Тавантолгой төмөр зам”-ын албан тушаалтнуудыг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батнасанд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

2016-2020 онд Ховд аймгийн сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан түүнийг 2021 оны наймдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг. Тэрбээр эл албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон гэнэ.

аж. Гэвч тухайн компанийнхан ажлаа хийгээгүй, гэрээгээ дүгнээгүй байхад санхүүжилтийг нь бүрэн олгож “Хан-Ажнай” ХХК-ийнханд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм байна. Энэ хэрэгт Ц.Баатарсүрэн гэдэг хүн хамтран оролцсон хэмээн хамт шалгуулсан аж. Хэрэгт холбогдсон хүмүүс “Хан-Ажнай” ХХК-д олгосон мөнгөнөөс 12.9 саяыг нь хувийн дансаараа дамжуулан авсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.

Уг хэргээс гадна “. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хил давж зугтсан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалын нэг үйлдэлд холбогдуулж Г.Болдбаяр гэх хүнийг 2022 оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ. Тухайн үед эл компанийн оффист хууль сахиулагчид нэгжлэг хийгээд Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх нартай хамт “Фаннили финанс” ББСБ-ын захирал Г.Болдбаярыг яллагдагчаар татан цагдан хорьж шалгасан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Болдбаяр нь Н.Удаанжаргалтай бүлэглэн “Тавантолгой төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төслийн туслан гүйцэтгэгчээр “Турботек” ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ хууль бусаар хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгуулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.