СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргад бараалхлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэх эрхзүйн орчныг бэхжүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх гол суурь гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн Байнгын хороод хоорондын харилцан айлчлал, уулзалт, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, бүх талын хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр . БХАТИХ-д Хятад, Монголын найрамдлын бүлэг шинэчлэн байгуулагдсаныг мэдээлж, цаашид хууль тогтоох байгууллага хороондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.