СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2023-06-28

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

2023 оны зургаадугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дорнод-Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.