Металлургийн цогцолборын “Монгол ган I” төсөлд шаардлагатай 77.7 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч эргэлтийн цэгүүдийн солилцлыг баталжээ. Олон жил яригдсан өндөр ач холбогдол бүхий төслүүд хөдөлж эхэлсэн ч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотой өр төлбөрийн асуудал хөрөнгө оруулалт босгох чиглэлд хүндрэл үүсэж эхэлжээ.
“Дархан төмөрлөгийн үйлдвэр” нь Төмөртэй, Төмөртолгой, Хуст уулын ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын металлургийн салбарын анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу байгуулагдсан түүхтэй.
Тус үйлдвэрийг түшиглэж Металлургийн цогцолборыг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд 100 мянган тонны хүчин чадалтай шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг байгуулах шаардлагатай. Ингэхийн тулд ган бөмбөлгийн үйлдвэр, нойтон баяжуулах үйлдвэр, хорголжин үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх ёстой. Харин төслийн хоёрдугаар үе буюу “Монгол ган” төсөлд 508 сая ам.доллар шаардлагатай гэх тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ. Ингэснээр энэ хоёр төслийн нийт хөрөнгө оруулалт 585.51 сая ам.доллар болох юм. Металлургийн цогцолборын “Монгол ган I” төсөлд шаардлагатай 77.7 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч эргэлтийн цэгүүдийн солилцлыг баталжээ. Олон жил яригдсан өндөр ач холбогдол бүхий төслүүд хөдөлж эхэлсэн ч Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотой өр төлбөрийн асуудал хөрөнгө оруулалт босгох чиглэлд хүндрэл үүсэж эхэлжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь жилд 100 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тус үйлдвэр энэ жил 80 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийхээр төлөвлөжээ. Тус үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт өгөх ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэх ажил огт тасалдаагүй гэдгийг үйлдвэрийн удирдлагын зүгээс хэлж байна.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нь өнөөдрийн байдлаар 1500 гаруй ажилтантай бөгөөд 83 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг. Үйлдвэрийн дундаж цалин 2.6 сая болж нэмэгдсэн нь үндсэн цалинг 58 хувиар өсгөжээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нь худалдан авалтаа нээлттэй шилэн болгож орон нутгийн иргэдээ дэмжин ажиллаж байна. Нэг жилийн хугацаанд зөвхөн Дархан-Уул аймгийн 269 иргэн, аж ахуй нэгжээс 7.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.