СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Турк рүү зугтсан Ж.Отгонбаатарыг шилжүүлэн авчирлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Жамъянгаравын Отгонбаатарыг Турк улсад амьдарч буйг тогтоож, өчигдөр эх оронд нь авчирлаа. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Энэ оны гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаад руу оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлахад Ж.Отгонбаатар жагсаалтын 16 дугаарт бичигдсэн байсан юм.

Түүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны 535 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж эхэлсэн аж. ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг хаана байгааг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж Туркт амьдарч буйг тогтоосон аж. Улмаар Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын албанд хандсанаар хууль сахиулагчид нь тус албаны харьяа “Кожа-Элийн” албадан буцаах төвд саатуулсан гэнэ.

ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг энэ сарын 25-нд тус улсын Цагаачлалын албаныхнаас хүлээн авч, зургадугаар сарын 26-нд Монгол Улсад хуяглан авчирсан байна. нэгэн. Тэрбээр гурван залуугийн хамтаар 2017 онд Баянгол дүүргийн нутагт дээрх гэмт хэргүүдийг үйлдээд шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болсон үед буюу 2019 онд оргон, гадаад руу явсан байж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.37

Туркээр дүүрэн гэмт хэрэгтнүүд л байгаа. Авчираад 1хэн жилийн ял өгдөг бараг барихгүй байвал Монголдоо дахиж гай удахгүй юм даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.