"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т учирсан хохирлын эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг нь хилээр гарсан талаар Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдээлэл өгч байна.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат:
-"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 49 хувийн хувьчлал зэрэг хэргүүдийн гол холбогдогч, яллагдагч Д.Эрдэнэбилэг Монгол Улсаас оргон зайлаад эргэж ирээгүй байна. Эдгээр хэргүүдийг хууль хяналтын байгууллага дөрөв дэх жилдээ шалгаж байна. АТГ-аас 2022 он 12 дугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны 2-р сарын 09-ний өдөр гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай учир хилийн хоригийг цуцалж өгөөч гэх хүсэлт хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Энэ хүнийг 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад явуулсан байдаг. 2023 оны дөрөвдүгээр сард прокуророос эргээд хэргийг АТГ руу мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Шалтгаан нөхцөл нь хэрэгт холбогдогч нь Монголд байхгүй байна гэсэн. Шүүх, прокурор өөрсдөө тавьж явуулчихаар энэ хэрэг эргээд хэзээ сэргэж, шүүхээр шийдвэрлэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Эрдэнэт үйлдвэр 4 их наяд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2.8 их наяд , Хөтөлийн цемент дээр 300 тэрбум төгрөгийн хохиролтой гээд нийт 7 их наядын хохиролтой хэрэг дээр 3 тэрбум төгрөгийн барьцаа тавиад гаргаад явуулчихсан байна.
Шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна. Иймд гурван төрлөөр АТГ-т хүсэлт хүргүүлж байна. Нэгдүгээрт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг шалгаж өгөөч ээ. Хоёрдугаарт, энэ хэрэгт 21 холбогдогч, 2 хуулийн этгээд энэ хэрэгт холбогдсон. Энэ хэргийн талаарх мэдээллийг огт бидэнд өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Гуравдугаарт, тус гурван ТӨХК-иудын хохирлууд нэмэгдсээр байна. Нэмж хохирол тооцож өгөх хэрэгтэй байна. Бидний хувьд энэ хэргийн талаар өдөр бүр хууль хяналтын байгууллагаас шахаж шаардаад явна.
Д.Эрдэнэбилэгийг Засгийн газраас явуулж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах талаар АТГ-тай ярилцана. Бидний зүгээс ямар арга хэмжээ авах боломжтой эсэхээ тодруулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж байгаа байгууллагын хувьд АТГ-аас бидэнд чиглэлээ өгөх ёстой гэв.
Эргэн сануулахад “Кью Эс Си” компани нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг бүрэн хэрэгжүүлэх концессын гэрээг Засгийн газартай /Эдийн засаг, хөгжлийн яам/-тай 2014 онд байгуулсан байдаг. Концесс эзэмшигчид гэрээний үүргээ биелүүлээгүй, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, явцуу ашиг сонирхлоор хандсан нь төр өмчөө эргүүлэн авах, гэрээг 2022 онд цуцалсан байдаг. “Кью эс си” компани концесс авснаасаа хойш хөрөнгө оруулалт тус үйлдвэрт огт хийгээгүй. Харин үйлдвэрийн өмч хөрөнгө, лиценз, ордыг барьцаалан зээл авахаас гадна нэмж 40 гаруй сая ам.долларын төмрийн хүдрийг урьдчилж заржээ.
Дэлхийн зах зээлийн үнээс маш хямдаар төмрийн хүдрийг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд зарж борлуулж, тэр нь цааш үнэд хүргэх байдлаар мөнгө угаасан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэх шаардлагатай гэж албаныхан хэлж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 40 гаруй сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх өрөнд унажээ. Мөн Монголын төрд бизнесийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө төлөх ёстой байсан татвараа төлөөгүй зэрэг үйл ажиллагаанаас хамаараад 800 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр үүсжээ. Татварын өр 355 тэрбум төгрөг болон мөн тооны мөнгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, энэхүү мөнгөө зээлж авсан даруйдаа “Кью эс си” компани руу шилжүүлэн авчээ. Үйлдвэр өдөрт гурав орчим сая тонн төмрийн хүдрийг олборлон тээвэрлэх боломжтой. Гэтэл үүний 700 орчим мянга нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байна. Өр төлбөрийн энэ байдлаас үүдэж гангийн үйлдвэрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох ажилд хүндрэл үүсэж эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гэм хүн гэлбэлзэнэ гэгчээр нүглээ даахгүй болоод гараад зугтжээ! Хаана хүртэл хэдмй болтол явахыг чинь харнаа! үмхий хужаагий шээсээ! Элбэгдорж хулгайч тусалсан биз!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар