СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-26

“Кью Эс Си” компани нь төрд 2.6 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Кью Эс Си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийн, ажиллаж байсан ч тодорхой үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр, төрийн мэдэлд эргүүлэн авсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрт шалгалт хийгээд 2014 онд концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК нь барих, ашиглах, шилжүүлэх гэрээгээр зургаан төсөл хэрэгжүүлэх байсан ч 2015 онд гэрээний нөхцөлийг барих, шилжүүлэх болгон өөрчилсөн байдаг. Тодруулбал төмөр зам, авто замын төлбөрийг хуйвалдааны замаар 240 тэрбум төгрөгийг улсаас авчээ. Мөн 3.5-5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг хүдрээс олох боломжтой байсан боловч тухайн үед борлуулалтын орлогыг 1.8 тэрбум төгрөг гэж тооцсон гэх зэрэг зөрчлийн жагсаалт үргэлжилнэ.

“Кью Эс Си” компани нь концессын гэрээгээр ашиглуулсан тухайн хугацаанд уг үйлдвэрт ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй бөгөөд үйлдвэрийн борлуулалтын орлогыг компани руугаа шилжүүлдэг, өмч хөрөнгийг барьцаалан зээл авсан зэрэг олон зөрчил ч мөн илэрчээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр, хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагатай. Монгол улсын иргэдийн баялгаасаа хүртэх ёстой боломжийг хулгайлсан этгээдүүдтэй Засгийн газар тэмцэнэ гэж мэдэгдлээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь концессын гэрээг цуцалж, төр өмчөө хүлээн авах үед 1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол үйлдвэр, экспортоо эхлүүлснээс хойш оны

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.