“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн. Хурал 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ танилцуулав.
Тодруулбал Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 32 яллагдагчийг гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэлээ гэдгийг шүүх хуралдааныг даргалагч мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан яллагдагчаар татсан. Шүүхийн хэлэлцүүлгийн дүнд "Вертекс" майнинг партнер компанийн зээл олголт зориулалтын дагуу, хэвийн төлөлттэй, үндсэн төлбөр болох 33 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 10,4 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гэм буруугүй гэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны удирдлагуудтай бүлэглэн Энержи ресурс компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт гэм буруугүйд тооцон, хэрэгсэхгүй болгосон байна.
Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж, хариуд 2017 оны 9 сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь тул гэм буруутайд тооцлоо гэж шүүхээс мэдээллээ.
Мөн “Бэрэн групп“-ын захирал Б.Мөнхтөрийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярын "Нью Яармаг Хаусинг Прожект" компанийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож шийдвэрлэжээ.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгө угаасан гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бусад н яаасан?!