СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-26

Англи хэлийг хуульчлахгүй сургалтын хөтөлбөрөөр зохицуулна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг Улс төрийн намын санхүүжилт болон Боловсролын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийн үер хөндөгдсөн гадаад хэлний сургалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр нь явуулахыг дэмжсэн. Тодруулбал, англи хэлийг хамгийн эхэлж сонгох гадаад хэл байх, бусад хэлийг сонгон хэлбэрээр үзэж болно гэсэн үндсэн хөтөлбөрийг дагах хэрэгтэй гэж шийдвэрлэлээ. Бүх зүйлийг хуульд оруулах шаардлагагүй, журмаараа зохицуулах боломжтой гэж үзлээ. Хүүхдийн нас, бие, сэтгэхгүй, багш, боловсон хүчин, сургалтын материаллаг баазаас шалтгаалж хэддүгээр ангиас гадаад хэлийг сонгон суралцахыг боловсролын байгууллага шийдвэрлэх ёстой гэдэгт гишүүд байр сууриа нэгтгэсэн.

Хоёрдугаар асуудал нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн төслийг энэ оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал бий.

Нэгдүгээрт, нам байгуулах, бүртгэхтэй холбоотой асуудал. Өргөн барьсан хуулийн төсөлд нам байгуулж, бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороо хянаад, Улсын дээд шүүх бүртгэхээр байсан. Ажлын хэсэг үүнийг хэлэлцээд намууд материалаа шууд Улсын дээд шүүхэд өгч бүртгүүлдэг байхаар өөрчилсөн. Үүнийг бүлэг дэмжлээ.

Хоёрдугаарт, намыг идэвхгүйд тооцохтой холбоотой заалтууд байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөд, улс төрийн намуудыг хариуцлагажуулж, намын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох талаар тусгасан. Тодруулбал, УИХ-ын сонгуульд хоёр удаа оролцоогүй намыг, тухайн нам төлөөллийн төв байгууллагын хурлаа зохион байгуулж, дотоод ардчиллаа нэгтгээгүй тохиолдолд, мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар хянуулаагүй зэрэг тохиолдолд улс төрийн намыг идэвхгүйд тооцно. Ингэснээр санхүүжилтийг зогсоох, цаашлаад улс төрийн бүх шатны сонгуульд оролцох боломжгүй болох зэргээр хариуцлага тавьж өгсөн хууль болж байна. Улс төрийн намууд сонгууль нэг хувийн санал авсан тохиолдолд санхүүжилт олгоно.

Мөн төрийн аудитын байгууллагууд, аудитын хуулийн этгээдүүд улс төрийн намын санхүүд жил бүр аудит хийж, СЕХ-д хүргүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж байхыг хуульчилсан. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх саналыг дэмжлээ.

Мөн Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн үндсэн үзэл санаа нь үнэт цаасны зах зээлийг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлэг авсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанаар шийдвэрлэсэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.