СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрсөн эцэг нь 15 настай охиныхоо биеийг үнэлүүлж, бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

-Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан О ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт нийт 26.675.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-“Дулааншарын гол” ТӨХК нь Дархан-Уул аймгийн шарын гол сумын нутаг дэвсгэрт бохир ус татан зайлуулах хэсгийн лабораторын үйл ажиллагааны Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан 10 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 /Байгаль орчныг бохирдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.