СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-26

🔴LIVE: Ам авч байгаа бөх тусгай программ ашиглаж, гар утсаар ярихыг хориглоно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбоотойгоор бөхийн барилдааны дүрмийн талаар бөхийн салбар комиссоос мэдээлэл өглөө. 

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:

-Бөхийн ам авахтай холбоотой өөрчлөлт орж байгаа. Дэлгэц дээр гарч ирэх бөхчүүдээс шууд сонгоно. Энэ нь хүнтэй харьцахгүйгээр ам авах нөхцөлийг нь бий болгож өгч байгаа. Ам авч буй байдлыг олон нийтэд нээлттэйгээр дэлгэцээр цацаж харуулна. Хоёрдугаарт, ам авахдаа гар утас ашиглахыг хориглоно. Яг тэр мөчид тийм үйлдэл гаргаж болохгүй. Тус үйлдэл гаргасан тохиолдол тус бөхөд бөхийн хорио цээрийн дүрэм үйлчилнэ. 

Мөн цол дуудах асуудал байна. Бөхчүүдийг харьяалагддаг спортын хороо, төрсөн нутаг уснаасаа гадна нэг л ивээн тэтгэгчээ дуудуулах шаардлага тавина. Учир нь зарим бөхчүүд 3-4 компанийн нэр дуудуулдаг учир хугацаа авах сунжрах тохиолдол гардаг. Төрийн их наадамд энэ нь зохимжгүй гэж үзэж байна. Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ.

Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм бий. Бөхчүүд жин нэмж барилдаан гаргахгүйгээр барьцанд хүрэхийг хүлээж суухгүй, итгэл зүтгэлтэй барилддаг болсон өөрчлөлт гарсан. Гэвч цөөн тооны бөхчүүдийн лоббигоор энэ дүрмийг өөрчлөх ёстой гэдэг санал тавьсан. Бид МҮБХ-ноос дүрмийн зөвлөлийн шийдвэрээ аваад ир гэсэн боловч авчраагүй. Тус зөвлөлд найман хүн байдаг гэж сонссон. Бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн юм уу гэх асуултад хариулж чадаагүй. Тэгш барьцаар барилдсан тохиолдолд цаг их орохоор байгаа. Төрийн наадам нээлт, хаалттай цагтай. Тиймээс энэ дүрмийн өөрчлөлтийг энэ жилдээ авч чадахгүй гэдэг зүйлийг ярьсан. Салбар хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Нэр бүхий, цөөн тооны бөхчүүдэд зориулж дүрмийг жил бүр өөрчлөөд байж болохгүй. Шүүмжилж болно. Дагаж мөрдөх ёстой.

Гэтэл Тиймээс энэ удаа дүрмийг огцом өөрчилж болохгүй гэж байгаа. Өнгөрсөн жилийн дүрмээрээ явна. Нэг л өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Өнгөрсөн жил үндсэн барилдаан 30 минут, 10 минутын идэвхийг харж байсан бол энэ жил үндсэн барилдаан 40 минут, 40 минутын барилдааны идэвхийг харья гэж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
59.153.87.6

Ам авдагыг болиулчихвал спорт руу ойртож мэдэх юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.