СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-26

🔴LIVE: Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэгийг "Шүүр" ажиллагаанд оруулж, хариуцлага тооцохыг шаардав

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэгийг Засгийн газрын шүүр ажиллагаанд оруулж, хариуцлага тооцохыг шаардав.

"Монголын газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ажилчдын орон сууцны хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлага гацааж байна. Иймд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа аж.

Гүйцэтгэгч компанийн төлөөлөл:

-Барилгын ажил гүйцэтгэж байгаа энэ гурван компани өнөөдрийн байдлаар дампуурлын ирмэгт ирчихээд байна. Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын дэд бүтцийн ажлыг шуурхайлах, ашиглалтад оруулах чиглэлд хийгдсэн төрийн байгууллагуудын шалгалтаар гарсан дүгнэлт, акт, холбогдох бичиг баримтуудыг үл тоон Засгийн газрын тогтоол, Шинэ сэргэлтийн бодлого, Аж үйлдвэрийн сэргэлтийн эсрэг байж, улсын хэмжээний энэ том бүтээн байгуулалтын суурь ажлыг гацааж байгаа Үндэсний аудитын дүгнэлтээр шилэн дансаа хөтөлдөггүй, их хэмжээний мөнгөний акт тогтоолгосон гэх зэрэг олон зөрчил алдаа дутагдал илэрсэн байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.