СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Оюутан цэрэг нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Оюутан цэрэг гүйлт хийж байхдаа ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдэж, нас баржээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс өнөөдөр мэдээлэл өгөв. 

Тодруулбал "

Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь 2023 оны зургаадугаар сарын 22-ны 10:30 цагийн үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар гүйлт хийх үед 1.2 км газрыг туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгсөн учир салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна.

Энэ үед амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар .

Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.75

Харамсалтай л юм хайран яргуй шиг залуу нас

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.