Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг таван аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагджээ.
Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх 110кВ-ын 14 тулгуур унасан байна. Үүний улмаас дээрх аймгуудын цахилгаан эрчим хүч хязгаарлагдаад байгаа юм.
Гэмтлийн шалтгааныг тогтоохоор үзлэгт явсан бригад 18:37 цагт нийт 24 тулгуур унасан болохыг тогтоосон бөгөөд уг гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгааг Баянхонгор - Эрчим хүч ЦТ ХХК-аас мэдээлээд байна. Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй, урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэж үзэж байгаа юм.
Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа аж. Иймд нийт хэрэглэгчдийг усны хязгаарлалтад орохоос сэргийлэн, цэвэр усаа ариг гамтай хэрэглэхийг анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
6 хоног оо