СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгий аймагт эвдэрч сүйдсэн зам, гүүрийг засахад дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллав. 

Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын эхэнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бут зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн.

Үүнээс үүдэн Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэг цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон зэрэг нийт 8 гүүр эвдэрч сүйдсэн юм.

Тус нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.