СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-24

ОХУ дахь ЭСЯ-наас мэдэгдэл гаргав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасныг та бүхэнд бүрэн эхээр хүргэе. 

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер хувийн цэргийн компани”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа авч хэрэгжиж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаад байна.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч мөн өдөр мэдэгдэл хийж “Вагнер”-ийн үйл ажиллагааг эх орноосоо урвасан явдал хэмээн онцолж, үүнийг таслан зогсоох чиглэлээр бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Курск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хотууд руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

-Элчин сайдын яам +74956906792

-Консулын хэлтэс +74992411548

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.