СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-24

Сэлэнгэ аймагт улаанбуудайн соёололт жигд сайн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан хаврын тариалалтын урьдчилсан дүн, соёололт, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон дэмжлэг, хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн явцтай танилцах ажлаар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. 

Сэлэнгэ аймагт энэ жил нийт 123.708 га талбайд улаанбуудай, 44.733 га-д тосны ургамал, 5470 га-д тэжээлийн ургамал, 2317 га-д төмс, 3003 га-д хүнсний ногоо тариалж, тэжээлийн таримлын тариалалт үргэлжилж байна.

Тус аймагт улаанбуудайн соёололт жигд сайн байна. Ойрын 3 хоногт орсон хур бороо хуурай гандуу байсан хөрсөнд чийг өгч, ургамлын ургалтад сайнаар нөлөөлж байгааг тариаланчид хэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.