СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-23

Б.Энхбаяр: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахад УИХ-ын дарга манлайлж оролцсон

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
10 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2023.06.23) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр үг хэллээ. Тэрбээр, УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” хэмээн мэдэгдсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зөвхөн Засгийн газар, Авлигатай тэмцэх газар боловсруулсан хөтөлбөр биш. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудалд төсөл боловсруулахаас нь эхлээд анхаарал хандуулж, манлайлж, хамт оролцож байгаа хөтөлбөр гэдгийг Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд онцолж байна гэлээ.

Тус хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын харьяа байгууллага, иргэний нийгэм, судлаачдын төлөөлөл 40 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулан бүтэн нэг жил гаруй хугацаанд судалгаа, шинжилгээ, тооцоолол хийж боловсруулжээ.

УИХ-ын хаврын чуулган хаах дөхөж буй учир УИХ манлайлал үзүүлж  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах болно хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.