Хуурамч шатахууны асуудлаар сүүлийн зургаан жил орчим тэмцэж байгаа иргэн Б.Сайнбаяр өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нарын харилцаа хамаарлыг шалгуулахаар АТГ-т хандлаа.
Иргэн Б.Сайнбаяр:
-Онцгой албан татварын тухай хуульд 2021 онд өөрчлөлт орсон. Харин энэ хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг ҮХЦ энэ оны зургаадугаар сарын 17-нд гаргасныг өчигдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 22-нд УИХ хүлээгээд авчихлаа.
АТГ-т хандах болсон маань ганцхан энгийн шалтгаантай. Сүүлийн нэг сарын хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Бага тэнгэр" хаусны хороололд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар амьдарч байна уу, тэдэнд харилцаа хамаарал байна уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтоож өгөөч гэж байгаа юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.