СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ламхай нарыг шалгах хэргийн харьяаллыг өөрчилжээ.

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

“Гандантэгчинлэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харьяаллын гэмт хэрэг болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалал тогтоосон насан хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдэж байгаагүй юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.