СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-06-23

🔴LIVE: Зүүн Азийн Залуучуудын наадмын цаг ажиллаж эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

2023 оны 08-р сарын 16-23-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Наадам эхлэхэд 53 хоног үлдээд байна.

Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайн зүүн урд талд боссон уг цагны нээлтийн ёслолын арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Улаанбаатар 2023 Зүүн Азийн Залуучуудын наадмын зохион байгуулах хорооны дарга, Д.Сумъяабазар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны дарга О.Баттулга, Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг,Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жы тэргүүтэй хүндэт зочид болон олимпын наадмаас медаль хүртэж байсан Монгол тамирчдын төлөөлөл,  “Парис-2024” хөтөлбөрийн тамирчид урилгаар оролцлоо.

Монгол Улсад анх удаагаа болох  тус наадамд урьдчилсан байдлаар нийт 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Өмнө нь манай улсад  аль нэг спортын дагнасан төрөл бүхий уралдаан, тив, дэлхийн аваргын тэмцээн болж байсан бол “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь өөр юм. Нэг дор 10 спортын барилга байгууламжид 11 спортын 12 төрлөөр тамирчид өрсөлдөх бол  35 гадаад сайн дурын ажилтан, 1400 дотоодын сайн дурын ажилтнууд,  үйлчилгээ дэмжих 1500 орчим ажилтан, албан хаагчид оролцоно гэсэн оролцоно. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулснаар манай улсад олон улсын наадам зохион байгуулах туршлага болоод зогсохгүй  жуулчдын тоог нэмэгдүүлэх гээд олон давуу талтай.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.