СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-06-23

Хаалттай байсан Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалт анх удаа нээлттэй явагдаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Өнөөдөр дэлхийн топ 50 их дээд сургуулийн шалгалтад тэнцсэн, тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлээр суралцах гэж байгаа 100 хүүхэд Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож байна.

Сүүлийн 30 гаруй жил хаалттай байж, зөвхөн нөлөө бүхий дарга нар, улс төрчдийн хүүхдүүдэд л Боловсролын зээлийн сангаас зээл авдаг гэсэн мэдээлэл цацагдаж, иргэдийн дунд багагүй маргаан, бухимдал дэгдээсэн.

Тэгвэл энэ удаа Боловсролын зээлийн сан анх удаа нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлаж, тэтгэлэг олгох гэж байна. .

Харин хоёрдугаар шатанд суралцах ур чадварын шалгалт өгөх юм. Энэ шалгалтыг нэгдүгээр сургууль дээр өгөх бөгөөд шалгалтын материалыг цагдаа, тагнуулын байгууллагын хяналтан дор бэлтгэж, шалгалтын явцыг хэвлэл мэдээллийн байгууллагаар нээлттэй, шууд дамжуулан үзүүлж байна. Шалгалт 90 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын дүнг эцэг, эх хүүхдүүдийг оролцуулан шууд гаргана.

Шалгалтад тэнцсэн хүүхдүүд шаардлагатай байгаа төлбөрөө Боловсролын зээлийн сангаас зээлээр авах эрхтэй болно. Энэхүү шалгалтыг Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, мэргэжлийн холбоодын тусламжтайгаар зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Д. Оюунбат
1 жилийн өмнө
202.126.88.235

1. Энэ боловсролын зээлэнд чинь төрийн албан хаагчдын хүүхдүүд хамрагдмаар л юм байна даа. Цалингийн зээлээс зээлийн хооронд л бна. 2. Хаана, хэнд хандах вэ. Өргөдөл бичиж өгмөөр байна. 3..Төрд ажил хийж байгаагийн хүчинд 1 оюутнаа ч болтугай зээлэнд хамруулмаар байна. 4. Тодорхой дариухан хариу авъя.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.