СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Мандуул яагаад Хөгжлийн банкнаас “зугтсан” бэ?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2021 оны наймдугаар сарын 3-ны хурлаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуулыг тус банкны гүйцэтгэх захирлаар томилж байв. Тэрбээр энэ албан тушаалд жил хагас орчим ажиллаад 2023 оны тавдугаар сарын 13-нд өө­рийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо ШӨХТГ-ын даргаар ажиллаж байна.

Н.Мандуулын тухайд Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгсөөд, дараа нь АНУ-ын Брэндайзын их сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Анх 2007 онд  Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөхөөр ажиллаж эхэлснээс хойш   Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, АНУ-д “IHS Consulting group”-ын санхүүгийн шинжээч, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга,      “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн тэргүүн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд бүтэц хариуцсан захирал, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллажээ.

Ингэж . Хийсэн ажлыг олон нийт мэднэ. л дээ. Гэхдээ . Ингэж хэлж болно. Гэтэл тэрбээр тус банкны өр зээлүүдийг цэгцлээд яг л ажиллаж эхлэх үе дээр нь өргөдлөө өгөөд яваад өгөв. Яагаад гэдгийг өөрөө “...Хувийн шалтгаан, бас намайг ковидын үед түр тушаалаар томилсон учраас өргөдлөө өгсөн” гэж тайлбарласан.

Яг үнэндээ Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өгч, хувь хүнийхээ тухайд маш зөв нүүдэл хийсэн юм. Учир юу гэвэл энэ .

Ер нь бол “...Хөгжлийн банкны захирал хуулийн байгууллагын хаалга татдаг тогтолцоотой шүү” гэдгийг бид аль 2016 оноос л “хэлсээр” ирсэн. Тэр үед “...МАН Засгийн газраа байгуулаад удалгүй ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг томилсон. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг энэ сарын 11-ний орой АТГ-ынхан баривчлан саатууллаа. Ингэж хорьсны дараа дээрх ажлын хэсгээс мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн. Хэвлэлд гарч буй мэдээллээс үзэхэд ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой зөрчлийг Засгийн газарт танилцуулж, дараа нь холбогдох мэдээллийг АТГ-т өгчээ. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “... Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, юм уу даа гэж санагдсаныг нуух юун.

Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн юм. . Түүнчлэн “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотой томоохон асуудал үүсч байгаа ажээ. Уг нь Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэйгээр 2011 онд байгуулж байв. 2012 онд АН засгийн эрх авч, гүйцэтгэх захирлаар нь Н.Мөнхбатыг томилж байлаа. Тэрээр 2016 оны наймдугаар сарын 18-нд чөлөөлөгдөж оронд нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батбаярыг томилжээ. Ингээд арваад хоногийн өмнө Н.Мөнхбатад хэрэг үүсгэн, УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлжээ. Б.Батбаяр нь Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед “Самурай” бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар  бие оролцож байсан гэнэ” хэмээн бичиж байжээ.

Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хурал эхлээд хоёр сар гаруй болж байна. Энэ хэрэгт шүүгдэгчээр оролцож буй 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмтэй буруутай эсэхийг ялгахаар сая завсарлаад байна. Тэдэн дунд Н.Мандуулаас өмнөх таван захирлын дөрөв нь бий. .

Тэднээс “.... Явж явж энэ нь нөгөөх л тогтолцооны үр дүн гэдэг нь тодорхой харагддаг. Тэгэхээр энэ нь хамгийн сүүлд захирлаар ажиллаж өмнөх захирлуудынхаа “өр шир”-ийг барагдуулсан Н.Мандуулын явсан шалтгаан гэхэд болно.

Шуудхан хэлэхэд, үүнийг мэдэрсэн Н.Мандуул зугтсан л даа. Өөр арга ч харагдаагүй биз. Тэрбээр ажлаа өгөх үедээ “...Хөгжлийн банк цаашдаа засаглалаа сайжруулах хэрэгтэй. Энэ чигээрээ явж болохгүй” гэсэн агуулга бүхий зүйлийг хэлчихээд явчихсан. Ийм л юм. Нөгөөх л тогтолцооны гажиг шүү дээ. Засахгүй бол захирлууд нь хуульд дуудагдсаар л байх болно. Тэгэхээр Н.Мандуулын орхиод явчихсан суудалд ямар азгүй нь суух бол, харж л байя.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 124 (7109)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
202.55.188.120

авилгалд дуртай нөхдүүд 10 хувь авч амташаад л сүүлд нь шорон шааж байгаа юм хохино гэдэг юм хуульгүй юм шиг загнаж байсандаа дээдсүүд одоо ямарч байсан ийм болдог юм байна гэж ойлгоо биз авилгалд шунавал юу болдогийг харах үлдлээ шүүгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулаад юмавсан байгаа эрхэмүүд торгуулаад л өнгөрнө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.