Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай уялдуулан төмөр замчдын нийгмийн баталгааг хангах, ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс УБТЗ-ын удирдлага цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэллээ.
Цаашид цалин хөлсний системийн шинэчлэлээр дамжуулан төмөр замчдын бодит орлогыг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх юм.
Цалин хөлсний системийн шинэчлэл нь төмөр замчдын дунд олон жил хүлээгдэж байсан асуудлыг шийдэж ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн томоохон бодлогын шинжтэй арга хэмжээ юм.
Энэхүү шинэчлэлийг эхлүүлэхийн тулд Замын удирдлага тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт, өсөн нэмэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээ, тарифын индексжүүлэлт, түүнээс олох ирээдүйн орлого, ашиг зэргийг нарийн тооцсон байна.
УБТЗ-ын даргын шийдвэрээр 07 дугаар сарын 01-ний өдрөөс цалингийн системийн шинэчлэлийг эхлүүлснээр нийт төмөр замчдын дундаж цалин хөлс 15 хувиар нэмэгдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.