Apple компани AirPower утасгүй цэнэглэгчээ танилцуулаад жилийн хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хэрэглэгчдэд хүрээгүй.
Технологийн ажиглагчид тус компанийг эхний ээлжинд Airpod-д зориулсан утасгүй цэнэглэгчээ худалдаанд гаргана гэж таамаглаж байна.
Салбарын шинжээч Мин Чи Куогийн ярьснаар Airpod-ын утасгүй цэнэглэгч ирэх оны эхний улиралд багтаж худалдаанд гарна гэжээ.
Мөн өмнө нь танилцуулж байснаас илүү өөрчлөгдсөн байж магадгүй юм байна.
Шинэ Bluetooth, W-чип болон гаднах загвар нь Apple-ын урьд өмнө танилцуулж байснаас шинэчлэгджээ.
Түүнчлэн утасгүй цэнэглэгчний үнэ өмнө нь тооцож байснаас дахин нэмэгдэх магадлалтай гэж Мин Чи Куо ярьсан байна.
Airpod-ын цоо шинэ загварууд хэдийн бэлэн болсон ч Apple компани 2020 он хүртэл шинэ загваруудаа хадгалж магадгүй юм.
Харин усны хамгаалалттай подыг ирэх онд худалдаанд гаргана гэжээ.
Эх сурвалж: www.engadget.com