СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрх ашгийн зөрчилтэй хэмээн хэлж байсан...

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Манай улс агаарын тээврийн салбарт хэрэглэх түлшээ өдгөө Төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон “Роснефть”-ийн охин компани “РН Аэро”-гоор дамжуулан үйлдвэрийн үнээр авч байгаа. “Эрчис ойл” ОХУ-ын “Роснефть”-тай хамтарсан компани байгуулах шийдэл гарсан, хэрэгжихээ хүлээж буй.

Хамтарсан компани байгуулах хууль эрхзүйн боломж олгох учиртай Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гишүүдийг лоббидохыг оролдож байсан талаар зарим хэвлэлээр гарсан. Тэрбээр өмнө нь хамаарал бүхий компаниудаараа дамжуулан онгоцны түлшний зах зээлд бараг монополь эрхтэй тоглож байсан хүн. 

Хамтарсан компанийн шийдэл дөнгөж гарчихаад байх үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

-"Роснефть, "Эрчис ойл"-ын хамтарсан компани байгуулах шийдэл манай зарим улс төрчид таалагдаагүй. Ил,далд олон зүйл болсон. Би "Үгүй" гэдэг зарчмынхаа байр суурийг хэлсэн. Гэхдээ цаашдаа энэ зүйл хийгдэх нь зөв гэсэн шийдлийн талд Засгийн газар зогсоно. Хэн нэгний лоббид эсвэл хэн нэгний компанийн эрх ашигтай үед төслүүд урагшлахгүй юм билээ” гэж хэлж байсан.

Одоо гэтэл хууль эрхзүйн боломж нь бүрдээд хагас жил болж байхад хамтарсан компани байгуулагдаагүй байгаа нь уг хамтарсан компанид дургүй хүмүүс шийдлийг нь зогсоочихсон юм биш биз дээ гэж хардах олон шалтгаан гарч ирдэг.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар багтжээ. Тэрбээр “Роснефть” компанийн захирал Игорь Сечинтэй уулзсан нь ч анхаарал татаж, бас эргэлзээ үүсгэж байна. 

Үүнээс өмнөх жишээг татья.

Х.Баттулга Ерөнхийлөгчийг 2017 оны есдүгээр сарын 7-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү лоббины гол эзэн нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байсан. Яагаад гэвэл тэрхүү концессийн эзэмшигч нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” компани байсан юм.

Үүний дараахан “Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжгүйгээр хууль бусаар санамж бичиг зурчихлаа” гэж салбарынхан нь шүүмжлээд дийлээгүй байдаг. Дараа нь тэрхүү санамж бичгээ Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнээр гарын үсэг зуруулж ажил болгохоор олон удаа шахсан боловч цаадах нь хөдлөөгүй гэдэг. Тэр ч байтугай У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг концессоор өгөх асуудал орж ирэв.

Хачирхалтай нь Засгийн газрын хуралдаан дээр уг төслийг танилцуулахаар бичигдсэн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэсэн байдаг. Ингээд уг тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаан дээр салбарын сайдынх нь эсэргүүцсэнээр “унасан” байдаг юм.

Ц.Анандбазар ийм л улстөрч. Түүний хувьд хувийн компанийнх нь ашиг сонирхол үргэлж дээгүүрт тавигдаж, УИХ-ын гишүүний албан үүрэг “бизнесийн хэрэглэгдэхүүн” нь болсоор ирсэн.

УИХ-ын даргын айлчлал эхлэхээс хоёр хоногийн өмнө, Үндсэн хуулийн Цэцээс “Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд, мөн өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд “Өөрт нь таалагдаагүй, хувийн эрх ашигт нь нийцээгүй” шийдвэр гаргамагц ийнхүү өөрийнхөө УИХ-ын гишүүний нэр хүндийг, УИХ-ын даргын албан ёсны айлчлалын нэр хүндийн хамт далимдуулан ашиглахаар ийнхүү одсон байж болох хардлага төрүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ард
10 сарын өмнө
192.82.82.58

их хурал олон хүний бизнесийн хэрэглүүн болсоор олон ч жилийн нүүр үзжээ. ардчилсан хувьсгалаас хойш улс орноо гэж боддог гишүүд байсан уу,ер нь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.