СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-22

С.Бямбацогт сайдын ярьсан 360 вагон түлшний эзэн нь хэн бэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Дотоодод шатахуун үйлдвэрлэгч компанийн 360 вагон түлш борлуулалтгүй зогссоноос болж, шатахуун тасалдах эрсдэлд ороод байна гэж С.Бямбацогт сайд ярилцлага өгчээ.

Манай улсын дизель түлш бензиний 90 орчим хувь нь ОХУ-аас, тухайлбал Роснефтийн үйлдвэрээс нийлүүлэгддэг. Энэ оны 6 дугаар сард Роснефт Монголия ХХК-иас манай бүх нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд өгсөн мэдэгдлээр “Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр жил бүр засвар үйлчилгээг 15 хоногт хийдэг боловч энэ онд илүү урт хугацаанд буюу 1 сар орчим засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү засвараас шалтгаалан энэ оны 8, 9 дүгээр саруудад газрын тосны бүтээгдэхүүний хангамжид доголдол үүсч нийлүүлэлтийн тоо хэмжээ буурах эрсдэл үүсээд байна.” хэмээн тусгасан юм.

Үүнтэй холбоотойгоор нефьт импортлогч аж ахуйн нэгжүүд газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт тасалдахаас сэргийлэн энэ оны зургаадугаар сард дизелийн түлш болон автобензин АИ-92-ийг их хэмжээгээр захиалан аж ахуйн нэгжийн нөөц бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл ирэх саруудын нөөцийг зургаадугаар сард бүрдүүлэхээр ажиллан бүх компаниуд татан авалтын хэмжээгээ нэмэгдүүлэн орж ирсэн вагонцистернүүд Улаанбаатар төмөр замын өртөөнүүдэд зогсож байна. Тухайлбал, зөвхөн Толгойт өртөөнд л гэхэд "Шунхлай" ХХК, "НИК" ХХК, "Ойн бирж" ХХК, "Магнайтрейд" ХХК, "Петрохаан" ХХК , "Лекс" ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн нийт 231 орчим вагонцистерн зогсож байна.

Нөхцөл байдал ийм байсаар байхад дотоодын өртөөнүүдийн зам дээр саатсанаас Монгол улсад түлшний хомсдол нүүрлэх нь гэсэн илт ташаа мэдээллийг санаатайгаар цацах шаардлага ашиг хэнд байв?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ард
1 жилийн өмнө
192.82.82.58

хиймэл бензин хэрэглэсээр машины эд анги будаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.