СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-22

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би ШТС-тай ч Онцгой албан татварын хуулиар лоббидсон юм байхгүй

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар үг хэлсний дараа Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

Тухайлбал, "Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60  хувь нь дэмжсэн байна. Мөн Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн " гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.  

Үндсэн хууль зөрчсөн Онцгой албан татварын хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тус асуудлаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Лоббидож орж ирсэн эсэхийг Б.Пүрэвдоржоос асуух хэрэгтэй. Иргэд маань нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Манай улс 1.8 сая тонн нефть импортолдог. Энэ хэмжээ сүүлийн үед буурсан. Яагаад буурсан гэхээр найруулдаг хэмжээ нь нэмэгдсэнтэй холбоотой.

Хоёрдугаарт, дайвар бүтэгдэхүүний үйлдвэрт дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг ч үйлдвэр байхгүй. Сэнс тавиад үлээлгээд холиод нийлүүлж байна. Энэ ямар хортой вэ гэхээр амьсгалах эрхтэнд нөлөөлнө. Машин техникийн мотор эвдэрнэ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулаад олоо татваргүйгээр авах гэж байна.

Хоёр ч байнгын хороогоор ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзчихлээ. Надад ашиг сонирхлын зөрчил байхгүй харин татварыг шударга болгоод өг гэдгийг л хэлсэн. Татварын асуудлыг ҮХЦ шийдэх ёстой юм уу, үгүй юм уу гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
10 сарын өмнө
197.211.53.117

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

DR. ADITYA
10 сарын өмнө
197.211.53.117

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.