Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Худалдааны тэнхимийн дарга Жань Хунфү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар 2023 оны 09 дүгээр сард Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод болох Монгол-Хятадын 4 дэх удаагийн ЭКСПО-ны зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.
“Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ удаагийн ЭКСПО-г зохион байгуулах бөгөөд хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, үзэсгэлэн худалдаа, хурал форум, соёлын солилцоо зэрэг арга хэмжээ болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.