СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-06-22

Гэдэсний саажилт түгжрэлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

ЭМД-ын сангаас гэдэсний саажилт түгжрэл ба ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гэдэсний саажилт түгжрэл ба ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн эмийн эмчилгээг 1.3 сая, мэс заслыг 3 сая 686 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх юм.

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 183 иргэнд ЭМД-ын сангаас нийт 346 сая 87 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.