СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрт ажиллав.

Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрээ нөхөн сэргээлтийн сургалтын бааз болгон хөгжүүлжээ.

2001 онд 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулж 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгүүлсэн байна. Энэ нуур цурхай, зэвэг, алгана зэрэг таван төрлийн загастай, нугас, хун, галуу, дэглий зэрэг найман зүйлийн усны шувууд зусдаг, цэвэр усны анализатор гэгддэг ондатр амьдардаг.

 Мөн мод тарьж, ургуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин 100 гаруй мянган мод бэлэглэж, хандивлажээ.

Уул уурхайн нөхөн сэргээлтэд дуслын усалгааны системийг улсдаа анх удаа нэвтрүүлж, ХААИС-ийн “Инновац бизнес хөгжлийн төв”-тэй хамтран био нүүрсэн бортого хийх технологи ашиглан жилийн дөрвөн улиралд мод, бут тарьж, ургуулж байна. “Монполимет” нь “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа шалгарчээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.