СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авто зам, замын байгууламжийн аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хотын стандарт, хяналтын газраас хотын баталсан стандартыг сурталчлан таниулах, бүх нийтийн мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Энэ хүрээнд авто зам, замын байгууламжийн ашиглалтад стандарт мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт шалгалт хийлээ. Шалгалтад нийт 87 объектыг хамруулж, 36 аж ахуйн нэгжид 21 албан шаардлага, гурван зөвлөмж, хоёр дүгнэлт хүргүүлэн, нэг байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулав.   

 

Мөн авто зам, замын байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмж хүргүүлсэн юм. Тодруулбал,

  • Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, шинэчлэлт, өргөтгөлийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдал
  • Авто зам, замын байгууламжийн техник технологийн аюулгүй ажиллагаа
  • Гүүрийн барилга, засварын ажлын аюулгүй ажиллагаа гэсэн гурван төрлийн зөвлөмж хүргүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.