СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-22

🔴LIVE: Шатахуун эрхлэгчдийн холбооны зургаан жилийн хөдөлмөрийг Б.Пүрэвдорж гишүүн үнэгүйдүүлсэн гэв

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Шатахуун хэрэглэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбооны зүгээс зургаан жилийн хөдөлмөрийг Б.Пүрэвдорж гишүүн үнэгүйдүүлж, дутуу хагас хууль батлуулсанд бухимдалтай байгаагаа илэрхийлэв. Мөн сошиал орчинд Ц.Анандбазар гишүүний хамаарал бүхий Бага тэнгэрийн аманд Б.Пүрэвдорж гишүүнийг хаустай боллоо гэсэн мэдээлэл явж байна. Үнэхээр ийм асуудал байгаа бол гишүүнээсээ татгалзаад шалгуулчих гэлээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр:

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэц унагасан шийдвэр гаргасныг бид зөв гэж үзэж байна. Тус хуулийг 2021 оны долоон сарын 06-ны өдөр УИХ баталсан. Хуурамч, чанаргүй шатахуунтай тэмцэж гаргаж ирсэн хууль гэж бид бодож байсан. Харин ҮХЦ тус хуулийг унагаалаа. Эрхзүйн хувьд маш зөв тодорхойлолтоор унагасан байна лээ.

Нефть химийн бүтээгдэхүүн учраас хувийн жинг аваагүй, химийн нэгдлүүдийг нь судалж үзээгүй, хийсвэр ойлголтоор хуулийн төсөл батлуулчихсан. Ингээд энэ нь ҮХЦ дээр уначиж байгаа юм. Манай холбооны зүгээс маш олон талаас нь судалж, төрийн байгууллагуудтайгаа хамтарч цогцоор нь шийдээд явсан бол одоо ийм асуудал гарахгүй байсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн мэдэхгүй салбар руу битгий орооч гэж хэлмээр байна.

Хууль гарсан бол эргэх холбоотой байх хэрэгтэй байна. Хэн хариуцах, хэн хариуцах, цааш нь хэн шинжлэх юм гээд олон асуудал байна. Мэргэжлийн хяналт татан буугдсан бензинийг хэн шинжлэх юм бэ. ТББ-ууд өөрсийнхөө мөнгөөр шинжлүүлээд яваад байх юм уу. Бүх юм тодорхой бус байна. Энэ хууль дээр биднээс санал аваагүй батлуулчихсан. Ингээд дутуу хагас юм хийчихсэнд бухимдаж байна.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр:

-Манай холбоо 2017 оноос хойш төрийн бүх шатны байгууллагуудтай хамтарч шалгалт хийж байсан. Тухайлбал 2020 оны 4-р сард 15 компанийг шалгахад нийт 47 зөрчил илэрсэн. Тэгтэл нефть импортлогч компаниуд та нарын шалгалт буруу байна, лабораторийн стандарт бариагүй, зохиомол бүтээгдэхүүн шинжилсэн байна гэдэг асуудал ярьсан. Ингээд

2021 онд ШӨХТГ-ын даргын тушаалаар өргөтгөсөн шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Бүх клонкуудаас зөрчил илэрсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдэгдээгүй, шүүхийн шатанд явж байна.

Цаашид УИХ-ын гишүүд хууль батлахдаа мэргэжлийн холбоод, эрдэмтдийн үгээ сонсож онол практикаа хослуулж хууль батлаач гэж хэлмээр байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.