Энэ оны улсын төсвийн хүрээнд Дархан-Уул аймагт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. Дархан- Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 8.6 км авто замын цементээр бэхжүүлсэн суурь, бетон хучилтын ажил бүрэн дууссанаар нийт ажлын гүйцэтгэл 85% -д хүрчээ.
Үргэлжлүүлэн замын хөвөө хэвтээ, босоо тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийгдэж байна. Ингэснээр, Дархан-Уул аймгийн бүх томоохон сум, суурингууд хатуу хучилттай замаар холбогдож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.