СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима Монгол улсад

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад 2023 оны зургаадугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Фатима айлчлалынхаа үеэр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үндэсний зохицуулагчдын уулзалтад тус тус оролцож, хоёр талын зарим уулзалт хийнэ.

Энэхүү айлчлал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн Монгол Улсад 2022 онд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаа бөгөөд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.