СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-22

АН-ынхны “ах нар”-аасаа салах шийдэл буюу Лу.Гантөмөрийн “бие даах” гарц

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

АН-ыхан хөдөлгөөнд оржээ. Хөдөлгөөн байгуулсан байна. “Нэг Монгол” гэдэг нэр өгчээ. Нэрийг нь тойроод л ярьцгааж байна. “...Ард нь тийм хүмүүс байна. Тэр удирдаж байгаа” гэцгээв. Энэ аргагүй. Өмнө нь 2018 оны намар “Нэгдсэн Монгол”, “Нэгдмэл Монгол” гэдэг хоёр хөдөлгөөн байгуулагдсанаа хоёрхон сарын зайтай зарлаж байв.

“...“Нэгдсэн Монгол” хөдөлгөөнтэй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамаатай” хэмээн тухайн үеийн хэвлэлүүд бичиж байлаа. Учир нь 2018 оны есдүгээр сарын дундуур “Нэгдсэн Монгол” гэх хөдөлгөөний урлаг, спортын арга хэмжээ Гачуурт шилтгээнд болсон. . Өнөөдөр мянган найзтай боллоо” гэж хэлсэн. Тэр нь хамаатуулах шалтгаан болсон байдаг.

Мөн оны арванхоёрдугаар сарын 19-нд  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарласан. Тэрбээр “...Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. ...Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засч үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Тиймээс би “Нэгдсэн монгол” хөдөлгөөнийг байгууллаа. Надтай нэгдэж, эх орныхоо төлөө тэмцэхийг уриалъя” гэж байсан юм.

Тэгэхээр АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөнийг хэн нэгэн улстөрчтэй, тодруулбал, АН-ын хуучин лидерүүдтэй “уяад” байгаа бололтой.

Тэгвэл . Засгийн газрын тогтоол ёсоор “Нэг Монгол” хөтөлбөр нь 2012-2016 онд хэрэгжсэн. Харин есөн жилийн дараа АН дахь улс төрийн хөдөлгөөний нэр болж гарч ирэв. Бас Лу.Гантөмөр АН-д нэлээд хугацаагд оршин тогтносон "Нэг Ардчилал" фракцыг толгойлдог. Энэ фракцад тус намын дунд үеийнхэн харьяалагддаг байв. Түүнээс гадна Лу.Гантөмөртэй холбох өөр сэжүүр бас бий.

Ер нь бол . “...Генсекийн албан тушаалыг өг. Түүнийг тавь”, “...Сонгуулиар нэр дэвшүүлэх эрхээсээ хувилаад өгчих” гэх зэргээр АН-ын даргын эрх үүрэгт хэт халдсан, дохио зангаагаар ажиллуулах гэдэг байна. Өөрөөр хэлбэл, . Гишүүд нь ч дэмжиж АН-ыг нэг, хоёр хүнээс хараат бусаар улс төрийн үйл ажиллагаа явуулдаг болгох үндсэн зорилгын дор “Нэг Монгол”-ыг зарласан байгаа юм. Тиймээс энэ хөдөлгөөний талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “...АН-ын УИХ-ын гишүүд санаачилж, “Нэг Монгол” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Энэ хөдөлгөөн нь АН-ын эв нэгдлийг хатуу чанга барьж, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, намын гишүүд, дэмжигчдийн чадавхыг сайжруулах зорилготой. Энэ хөдөлгөөн хэн нэгнээс хамааралтай, ямар нэгэ фракц биш”, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “...АН-аа, Монголын ардчиллыг бүтэн болгоход хувь нэмрээ оруулах, намын даргадаа бүрэн дүүрэн итгэл өгч, дэмжиж ажиллах зорилгоор “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан. АН маш их хуваагдаж, талцдаг. Энэ хөдөлгөөн бол намын доторх талцал хуваагдлын эсрэг үйл ажиллагаа”, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Намынхаа ажилд тусалж, дэмжин шинэ шатанд гаргах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Намдаа залуу үеийн төлөөллийг оруулах нь чухал” гэж ил шулуун мэдэгдэцгээсэн.

Тэгэхээр “Нэг Монгол хөдөлгөөн”-өөс хоёр зорилго харж болохоор байна. Дээрх хөдөлгөөн нэгдүгээрт, АН-ынхны “ах нар”-аасаа салах шийдэл, хоёрдугаарт АН-ын дарга Лу.Гантөмөрийн “бие даах” гарц бололтой. Эс тэгвээс дараагийн сонгуулийн үйл ажиллагаа нэгэнт эхэлчихлээ. Хэрвээ АН тааруухан сонгуульдвал Үндсэн дүрмийнхээ дагуу Лу.Гантөмөр л шийтгэл хүлээнэ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (7108) 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
59.153.113.58

Deeree suudlaa olohgui gd bna yr ni bol ali boloh orin nutag negjeesee congoh ni zuv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.