СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-21

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэдэд нөхөн олговор олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28,000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.200

Даварчихсан лөөлөөнүүд юмаа. Улсын нийт ард түмний эрх ашгаас дээгүүр байдаг яацарцан хүмүүс вэ? Өөр газар нутаг заагаад хөөж явуул. Энэ станц ажилсанаар оросоос тогны хамааралгүй болох эхлэл тавигдана.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.